ЧАНАРЫН АЛБА
Эмнэлгүүдэд чанарын менежер ажиллуулах тухай ЭМСайдын 1998 оны А/55 тоот тушаалын дагуу Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 1999 оны 12 дугаар сараас их эмч Ц.Должинсүрэнг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежерээр томилсоноор байгууллагын хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоо бий болох эхлэл тавигдсан. 2000 онд ЭМСайдын 167-р тушаал гарч эмнэлгүүдэд чанарын орон тооны бус алба байгуулах шийдвэр гарсны дагуу НЭ-ийн чанарын албаны даргаар НЭ-ийн дарга Б.Должинсүрэн, албаны менежерээр их эмч Ж.Жигмэдсүрэн нар томилогдсон. 2003 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс их Н.Ганцэцэг чанарын албаны менежерээр томилогдон ажилласан. ЭМСайдын 2007 оны 275 тоот тушаалаар чанарын орон тооны бус албыг бие даасан орон тооны алба болгон өөрчилж, орон тооны 2 гишүүнтэй байхаар шийдвэрлэсний дагуу НЭ-ийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн а/26 тоот тушаал гарч чанарын албаны дарга буюу чанарын ахлах менежерээр Н.Ганцэцэг, чанарын лавлага үйлчилгээний ажилтнаар сувилгааны албаны арга зүйч Б.Эрдэнэцэцэг хавсран ажилласан ба 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Д.Батнасан лавлагаа үйлчилгээний ажилтнаар бүтэн орон тоогоор ажиллах болсон. ЭМСайдын 2010 оны 225 тоот тушаалаар НЭ-ийн Чанарын ахлах менежерийг чанарын албаны даргаар, лавлагаа үйлчилгээний ажилтанг чанарын албаны менежер болгон өөрчлөлт оруулсны дагуу НЭ-ийн даргын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн а/139 тоот тушаал гарч чанарын албыг орон тооны 2, орон тооны бус 19, нийт 21 гишүүнтэйгээр өргөтгөн байгуулж, албаны даргаар Д.Мөнхзул, албаны менежерээр Б.Уранцэцэг, чанарын лавлагаа мэдээллийн ажилтнаар Э.Төмөрчөдөр нар ажиллаж байна. Одоо НЭ-ийн бүх тасагт чанарын баг ажиллаж байгаа ба байгууллагын хэмжээнд чанарын хөгжлийн хөтөлбөр, чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийг тус тус амжилттай хэрэгжүүлж байна.