Uncategorized

Амбулатори

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1923 онд Лүн сумын Өвөр долоод гэдэг газар байгуулагдахад Амбулаторийн үзлэгийн анхны суурь тавигдаж эхэлсэн байна. 1953 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид эмчээр нь бага эмч  н.Дэмчиг, үзлэгийн эмчээр бага эмч н.Жанчив, лаборантаар    н.Балжинням, сувилагч н.Хоролсүрэн нар тус тус ажиллаж эхэлсэн байна. 1956 оноос их эмчийн орон тоотойгоор эмч н.Саран, н.Сэнгэдорж нар ажиллах болсон. 1958 онд дотрын эмчээр их эмч н.Чойжинхорлоо, мэс заслын эмчээр н.Шагжжав, эмэгтэйчүүдийн эмчээр н.Сэрээтэр, хүүхдийн эмчээр н.Дамдинсүрэн нар ажиллаж амбулатори, стационарын үйлчилгээг хавсран гүйцэтгэж байлаа. 1984 оноос поликлиник болон өргөжиж нарийн мэргэжлийн тусламжийг өндөр түвшинд үзүүлэх болсон. Амбулаторийн тасаг аймгийн нийт хүн амд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, жилд дунджаар 100.000 гаруй  үйлчлүүлэгчдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасагт нарийн мэргэжлийн 17 кабинет, оношилгоо эмчилгээний 9 кабинет үйл ажиллгаа явуулж байна.