Uncategorized

МЭДРЭЛИЙН ТАСАГ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасаг нь 1962 оноос анх 5 ортойгоор Дотрын тасагт Г.Лхам эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1988 оноос 20 ортойгоор Мэдрэл -Гэм судлалын тусламжийг бие даан үзүүлэх болжээ. Төв аймгийн анхны мэдрэлийн эмч Г.Лхам тасралтгүй 30 жил ажиллаад 1993 онд өндөр насны тэтгэвэрт гарч,  1994 оноос Мэдрэлийн тасгийн эрхлэгч эмчээр  Ж.Бямбажав  эмч томилогдон Тасаг 1 эмчтэй,  25 ортой ажиллаж байсан ачаалалтай үед Ж.Бямбажав эмч уйгагүй хөдөлмөрлөж байсан юм. 2011 оноос мэдрэлийн тасгийн Зөвлөх эмч анагаах ухааны магистр Клиникийн профессор мэдрэл-гэм судлалын Тэргүүлэх зэрэгтэй эмч Ж.Бямбажав, Тасгийн эрхлэгч Ц.Мөнхзул Сувилагч 7, Үйлчлэгч 4, хүний бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.