Uncategorized

ТӨРӨХ ТАСАГ

1948 оноос Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтгөн  Төрөх, Дотор, Мэс заслын тусламжийг төрөлжүүлэн эхэлснээр тэр үеэс Төрөх тасгийн суурь тавигдсан гэдэг. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг нь 1957 оны 07- сарын 16 нд их эмч С.Сэрээтэр эх баригч Миеэ, эх баригч Лэгзмаа, Сувилагч Яагаан, Баасан, Шагдар, асрагч Гүнсэн, асрагч Мэнджаргал, асрагч Цэвэлмаа нарын бүрэлдэхүүнтэй  4 ортой бие даасан тасаг болж ажиллаж эхэлжээ. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторит  эх барих эмэгтэйчүүдийн нарийн 3 кабинет ажиллаж жирэмсний хяналт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг иж бүрэн оношилгоо, эмэгтэйчүүдийн эмгэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна Эх барихын эмч нарын дотор Клиникийн профессор 2, Тэргүүлэх зэрэгтэй эмч 3, Ахлах зэрэгтэй эх баригч 1, сувилагч 1 тус тус ажиллаж байна