Uncategorized

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Танилцуулга

Хүний нөөцийн алба нь Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны Б/01 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Албаны бүтэц

  • Хүний нөөцийн албаны дарга/менежер/
  •  Хүний нөөцийн ажилтан
  •  Архивын эрхлэгч
  •  Бичиг хэргийн ажилтан
  •   Мэдээлэл, технологийн инженер

Хүний нөөцийн албаны дарга /менежер/- Ж.Батгэрэл /2006-2010 онд Их засаг их сургууль- Эрх зүйч мэргэжилээр, 2012-2013 Удирдлагын академи- Төрийн байгууллагын удирдлага, Байгууллагын хөгжил хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн, 2017-2018 онд БНСУ-ын Самюк эрүүл мэндийн их сургуульд солонгос хэл/

Хүний нөөцийн ажилтан- Ш.Буяндарь /1999-2003 онд Чингэс хаан дээд сургууль- Олон улсын харилцаа мэргэжилээр,2017-2018 онд Удирдлагын академи- Төрийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн удирдлагаар мэргэшсэн/

Архивын эрхлэгч-Ц.Оюунчимэг /2000-2004 онд Урлах эрдэм дээд сургууль-Дизайнер мэргэжилээр, 2017 онд Архивын ерөнхий газар-Архив, албан хэрэг хөтлөлтөөр мэргэшсэн, 2017 оноос Тэнгэр дээд сургууль-Архив албан хэрэг хөтлөлтийн магистрантур/

Бичиг хэргийн ажилтан- Т.Батчимэг /2004-2008 онд “Хэл судлаач” Дээд Сургуулийг “Англи хэлний орчуулагч – Аялал жуучлалын мэргэжилтэн, 2019 онд Архивын ерөнхий газар- Архив, албан хэрэг хөтлөлтөөр мэргэшсэн/

Мэдээлэл, технологийн инженер-Б.Батзориг /2010-2014 онд МУИС -н математик программ хангамж мэргэжил эзэмшиж 2014 онд Төв аймгийн УЦУОШГ мэдээлэл технологийн инженер, 2015 онд ГХБХБГ-т интернэт мэдээллийн ажилтан 2016 онд ЭМГ-т мэдээлэл технологи Тоног төхөөрөмжийн инженер, 2017 онд МЦХ -нд техник үйлчилгээний ажилтан 2018 оноос АНЭ-т мэдээлэл технологийн ажилтанаар ажиллаж байна/

Үйл ажиллагааны чиглэл

  • Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, хөдөлгөөнийг судлах, бүрдүүлэх хангах баримталж буй бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, зохион байгуулах, мэдээлэх
  • Байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулах, тушаал дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах
  • Тасралтгүй суралцагч байгууллага байж, мэдлэг инновацид суурилсан хүний нөөцийн хөгжлийг хангах
  • Судалгаа, эрдэм шинжилгээг хөгжүүлэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцааны соёл, хариуцлагыг дээшлүүлэх
  • Гүйцэтгэлийн удирдлагын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх
  • Хүний нөөцийн нийгмийн баталгааг сайжруулах
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, харилцсан бичиг, архивын лавлагаа үйлчилээг хариуцан зохион байгуулах
  • Ажилтнуудын хувийн хэрэг, тоо бүртгэлийг хөтлөх, лицензийн сунгалтын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Удирдлагын зөвлөлийн хурлын бэлтгэл, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах
  • Байгууллагын орон тооны бус комисс, зөвлөлийг бүрэлдэхүүнд орж ажиллах, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх