ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны эхний 8 сарын байдлаар 597 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 5 тохиолдлоор буурсан ба 599 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 8 сарын байдлаар нийт 92213 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 45326, амбулаторийн үзлэг 42800, идэвхитэй хяналтын үзлэг 4087 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4716 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 94 буюу 1.99%, осол гэмтлийн дуудлага 86 буюу 1.82%-ийг эзэлж байна. 4850 өвчтөн 40551 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 8.4 байна.