Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг
Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг
Төв аймагт мэдээгүйжүүлгийн үйл ажиллагаа хэдийн олон улсын түвшинд хүрч,ижил аргачлалаар мэргэшсэн эмч,сувилагч нар мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мэдээгүйжүүлгийн хэсэгт мэдээгүйжүүлгийн 2 эмч,2 сувилагч мэс заслын 3 өрөөнд мэдээгүйжүүлгийн 2 аппарат, хяналтын монитортой, 2 ортой сэрээх өрөөнд үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Ажиллахдаа мэдээгүйжүүлгийн бүхий л төрөл аргачлалыг (ерөнхий мэдээгүйжүүлэг, ларенгиал мэдээгүйжүүлэг,судас унтуулга,спиналь болон эпидураль мэдээгүйжүүлэг,захын мэдрэлийн хоригууд,хагалгааны дараах өвдөлт намдаах хоригууд,эпидураль гуурс,каудаль хориг,өвдөлтийн үеийн менежмент хэрэгжүүлж epidural steroid injection) орон нутагтаа цогцоор нь үзүүлж бүх салбарын төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын үед (ерөнхий мэс засал, гэмтэл, төрөх эмэгтэйчүүдийн мэс засал,чих хамар хоолой, хүүхдийн мэс заслуудын) үед мэдээгүйжүүлэлт хийж багаар хамтран ажиллаж байна.
Төв болон 27 сумын ард иргэдэд зонхилон төрөх эмэгтэйчүүд,ерөнхий мэс засал, гэмтэлийн тусламж үйлчилгээг яаралтай үед өдөр шөнө, цаг агаарын ямарч нөхцөлд дуудагдан ажиллаж багаар тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Цаашид бидний зорилго:
- Эмч ажилчдын орон тоог хангаж тогтвортой түвшинд барих, тэднийг сургаж,хөгжүүлэх.
- Багаж тоног төхөөрөмжийн хангамж, чанарыг сайжруулах,эм хэрэгсэлийн хангалтыг сайжруулах,орчин үеийн эмийн хэрэглээний жишигт нийцүүлэх.
Эрчимт эмчилгээний хэсэг.
Эрчимт эмчилгээ нь анагаах ухааны харьцангуй залуу мэргэжил бөгөөд орчин цагийн зайлшгүй байх салбар болон түргэнээр хөгжиж байна. Анх барууны орнуудад амь тэнссэн хүнд өвчтөнүүдийг эмчлэх тусгай зориулалтын тасгууд 1950-1960-аад онд тохиолдсон анхны халдварт саа өвчний цар тахлын үед байгуулагдан эхэлж байжээ . Түүхээс эргэн хархад Төв аймагт 1978 онд нэгдсэн сэхээний тасаг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан байна. 2005 онд мэргэшсэн эмч, сувилагч нар бэлтгэгдэж дахин эрчимт эмчилгээний тасаг шинээр байгуулагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байна. Эрчимт эмчилгээний хэсэгт эрчимт эмчилгээний 1 эмч, Эмчилгээний 4 сувилагч, асаргаа сувилгааны 4 сувилагч тасралтгүй ээлжлэн ажиллаж, 1 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр чадварлаг мэргэшсэн хамт олон үйл ажиллагаа явуулж байна.
Эрчимт эмчилгээний хэсэг нь аймгийн хэмжээнд дотор, мэдрэл, төрөх эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэлийн салбарын амь тэнссэн хүнд өвчтнүүдийг хүлээн авч эмчлэн, өөрийн орон нутаг,эмнэлгийн чадамжинд тохируулж хаалттай хэлбэрийн эрчимт эмчилгээний тасгийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Мөн бусад тасгуудад очиж зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчтөн хэвтүүлэхдээ амь тэнссэн өвчтөнөөс гадна ямар өвчтөнийг ЭЭТ-т шилжүүлбэл эмчилгээний үр дүн сайжрах боломжтой, өвчтөн хүндрэхээс өмнө гэдгийг харгалзан эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлдэг.
Хаалттай хэлбэр нь ЭЭТ-т хэвтсэн бүх өвчтөнийг нэг буюу хэд хэдэн эрчимт эмчилгээний эмч хариуцан эмчилдэг юм. Харин нээлттэй -нь ЭЭТ-т янз бүрийн мэргэжлийн эмч амь тэнссэн өвчтөнийг үзэж,эмчлэхдээ түүний дэргэд тасралтгүй байж харгалздаггүй онцлогтой.
Орон нутгийн эрчимт эмчилгээний тасгийн хувьд тоног төхөөрөмж,материаллаг хангамжийн хязгаарлагдмал нөөц бололцоотой ч 4 ортой, зохиомол амьсгалын 3 аппараттай (Shangrilla,acoma), ор болгонд өвчтөн хянах монитор байх зохион байгуулалттай, тариа болон дуслын шахуургын аппарат 4ш, дефибрилятор,хүчилтөрөгч нэгдсэн систем, агаарын хэсэгчилсэн систем,зөөврийн рентген аффарат зэрэг багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмчилгээ үйлчилгээнд зонхилон хэрэглэгддэг жижиг багаж хэрэгсэл,эм тариагаар харьцангуй сайн хангагдан ажиллаж байна. 2019 оноос добутамин, норадерналин зэрэг тариаг тендерт оруулж, нэвтрүүлэн хэрэглэж байна.
Сүүлийн үеийн оношилгоо,эмчилгээний арга аргачлал нэвтэрч, эмчилгээний стандарт удирдамж тодорхой болсонтой холбоотой өвчтний, оношилгоо, эмчилгээний асуудал улам сайжирч,ховор боловч шаардлагатай үед цаг алдахгүй шатлал ахиулах зэргээр тусламж үзүүлж өвчтний төгсгөл улам сайжирч байна. Жишээ нь:
1.Гемодиализ эмчилгээ нэвтэрснээр бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтнийг өөрийн эмнэлэгт эмчлэх бололцоо бүрдэн ажиллаж байна. 2. Дурангийн аппараттай болсноор ходоод гэдэсний замын цус алдалт зэргийн үед мэс заслын бус аргаар яаралтай үед цус тогтоох дэвшилтэт ажилбар хийж өвчтний тавьланг гэмтэл багатайгаар түргэн сайжруулж байна.
Эрчимт эмчилгээнд хийгддэг ажилбарууд:
- Зохиомол амьсгалын аппаратанд холбох
- Төвийн венд гуурс тавих /бүх байрлалд/
- Гемодиализын гуурс тавих
- Цээж, хэвлийн хөндийн хатгалт, гуурс тавих.
- Перикард-д хатгалт хийх
- Трахестомын гуурс тавих зэрэг ажилбаруудыг гүйцэтгэн ажиллаж байна.