Эрүүл мэнд

Осол гэмтлийн улмаас амиа алдсан 10 хүүхэд тутмын 8 нь түлэгдэлтийн шалтгаантай

Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл осол гэмтлийн улмаас амиа алдсан 10 хүүхэд тутмы н 8 нь   түлэгдэлтийн шалтгаантай байна.  Мөн 1-2 насны хүүхдүүдийн 3 хүүхэд тутмын 1 нь сүүлийн үеийн өргөн хэрэглэж буй хятад гэх халуун тогоонд буцалж буй халуун зүйлд түлэгдэж амиа алджээ.  Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг. Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяныг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Хүүхдийн түлэгдэлтээс урьдчилсан сэргийлэх арга:
– Хоол бэлтгэдэг орчноос хүүхдийг хол байлгах
– Бүрэн бус ажиллагаатай цахилгаан төхөөрөмж, залгуур, цахилгааны утас бусад буруу холболтуудыг арилгах
– Хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг гэртээ бий болгох
– Аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэх, загварыг бий болгох
– Аюулгүйн зориулалтын гэр ахуйн бүтээгдэхүүн, хэрэгсэл болон төхөөрөмжийн шинэчилсэн загварыг туршин судлан стандарт тогтоож, хууль тогтоомжийг бий болгох хамгаалалттай зуух, халуун тогооны шинэлэг загварыг бий болгох

Гэрийн нөхцөлд халуун тогоонд хүүхдийг хүргэхгүй байх зөвлөгөө бүхий видеог хүргэж байна.