“Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд “Өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулан 26 сумын эрүүл мэндийн төвийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг хамрууллаа Сургалт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд сургалтын чиглүүлэгч багшаар өсвөр үеийн сургагч багш Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Соёлгэрэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга нар ажиллаж үр дүнтэй сургалт болж өнгөрсөн.