ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ХАМТ ОЛОН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.
БНХАУ-ын Ухань хотод илэрсэн шинэ коронавирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулахад манай орон төдийгүй дэлхийн нийтийн хэмжээний томоохон асуудлууд урган гарч байгаа энэхүү хүнд нөхцөлд бидэнд ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ХАМТ ОЛНООС буцалтгүй тусламж болгож хамгаалах хувцас-20ш, ариутгалын бодис-4 кг, цахилгаан автомакс-1ш, хормогч-20ш, спирт-2л, нүдний хамгаалах шил-15ш, нэг удаагийн малгай-20ш, бээлий нэг хайрцгийг манай эмнэлэгт хандивласан билээ.
Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.