Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн агааржуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ
Сүрьеэгийн тасгийн халдвартай хэсэгт нэмэлтээр механик агааржуулалтын систем бий болгож эмэнд мэдрэг сүрьеэтэй өвчтөн болон эмч, эмнэлгийн ажилчид эмэнд дасалтай сүрьеэгээр өвдөх эрсдлийг бууруулах төдийгүй эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх зорилгоор ЭМЯ-наас 70 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн агааржуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.