САЛБАРЫН ХӨГЖИЛД ХАМТДАА
Эрүүл мэндийн “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгтэй хамтран 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа. Үүнд:
Тус өдөр “Салбарын хөгжилд хамтдаа” төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Сарангэрэл, эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Улсынн Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаярлах нар төслийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааний талаар үг хэлсэн
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж Төв аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зохион байгуулж ажилласан. Үзлэгт нийт 110 үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд нүд 7, уушиг 25, дотоод шүүрэл 16, зүрх судас 21, бөөр 11, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо 5, эрэгтэйчүүдийн мэс засал 3, дүр оношлогоо 7, чих хамар хоолойн чиглэлээр 15 хүн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хамрагдаж, зөвлөгөө авсан.
Мөн Улсны Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор “Цахим бүртгэлийн систем ашиглах аргачлал”, “Яаралтай тусламжид үйлчлүүлэгчийг эрэмбэлэн ангилах заавар”, “Үжил, үжлийн шок, эмчилгээ” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.