Нэгдсэн эмнэлэг нь шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байна
Нэгдсэн эмнэлэг нь үүссэн нөхцөл байдалтай уялдуулан яаралтай амь тэнссэн үеийн тусламж болон нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 86 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, Өдөрт дунджаар 15-20 дуудлаганд очин тусламж үйлчилгээ үзүүлж байна. Төрөх тасагт 23 ээж хэвтэн тусламж үйлчилгээ авч байна. Үүнээс 9 ээж төрж амаржин 9 нярайг эсэн мэнд хүлээн авчээ. Яаралтай журмаар 2 хагалгаа хийсэн байна. ЭМНЭЛЭГ НЬ ЭРЭСДЭЛТЭЙ ОРЧИН ТУЛ ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА УУ. Иргэн та эрүүл байг.