Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мнэлгийн багаж тоног, төхөөрөмж шийдвэрлэлээ
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хяналтын монитор, хүчил төрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, түлэгч аппарат, пульсоксиметр, отсос, хүчил төрөгчийн ханын систем зэрэг нийт 44.4 сая төгрөгийн эмнэлгийн багаж тоног, төхөөрөмж шийдвэрлэлээ. Коронавирусын халдварын цаг тахлын үед бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад эмч, эмнэлгийн ажиллагсад болон нийт ард иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье