Нэгдсэн эмнэлэг зүрхний 24 цагийн холтер аппаратаар хангагдан 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг /холтер ЭКГ/ хийж эхэллээ.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг нь зүрхний 24 цагийн холтер аппаратаар хангагдан, эмчээ бэлтгэж 2021 оны 11 дүгээр сараас 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг /холтер ЭКГ/ хийж эхэллээ.
Холтер ЭКГ хийх заалтууд:
• Зүрхний хэм алдагдалууд
• Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу ишеми-г оношлох
• Толгой байнга эргэх, шалтгаангүйгээр ухаан алдаж байсан бол
• Амьсгаадсан, бачуурсан үед
• Зүрхний цохилтын тоо ихэссэн үед
• Зүрхний цохилтын тоо багассан үед
• Зүрхний титэм судасны хагалгаанд орж байсан хүмүүст
• Зүрхний архаг дутагдалтай
• Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүмүүст
• Зүрхний хэм алдагдалын эмийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчилгээний үр дүнг дүгнэхийн тулд хийнэ