Тэгш бус байдлыг арилгая
Халдварын тархалтыг зогсооё уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн хүрээнд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Төв аймгийн салбартай хамтран Онцгой байдлын газрын 25 албан хаагч нарт болон өсвөрийн цагдаа, залуу эмч клуб, сурагчдын зөвлөлийн 50 хүүхдэд “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь”, “Стресс болон түүнийг даван туулах арга” сэдвээр сургалт хийж, мэдлэг бататгах асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан. Мөн Нэгдсэн эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдэд ХДХВ/ДОХ-ын мэдээлэл өгөх зорилготой БЭЛГЭВЧ ҮҮ? ЧИХЭР ҮҮ? Арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.