Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын байдлаар 954 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 52 тохиолдлоор нэмэгдсэн
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын байдлаар 954 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 52 тохиолдлоор нэмэгдсэн ба 957 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 12 дугаар сарын байдлаар нийт 72524 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 15249, амбулаторийн үзлэг 51720, идэвхитэй хяналтын үзлэг 5555 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5672 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 102 буюу 1.8%, осол гэмтлийн дуудлага 85 буюу 1.5%-ийг эзэлж байна. 8717 өвчтөн 75594 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 8.7 байна.
2022 оны 1 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт нийт 97 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс биеийн байдал хүнд 17, хүндэвтэр 62, хөнгөн 17 тохиолдол байна. Төв аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 4465 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн.