“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ-СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулав.
ЭМЯ-наас 2022 оныг Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд сувилахуйн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн байгууллагын саналыг тусгах зөвлөмжийн дагуу өнөөдөр 2022.02.25 Сувилахуйн албанаас тасгийн ахлах сувилагч болон сувилагчдын төлөөлөл оролцуулан “СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ-СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулав. Сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилахуйн боловсрол, сувилахуйн удирдлага, манлайлал, хөдөлмөр эрхлэлтэнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг тодорхойлох улмаар эрүүл мэндийн салбарын бодлогын бичиг баримтанд тусгуулах зорилготойгоор уг хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.