2022 оны 03 дугаар сарын байдлаар 158 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 97 тохиолдлоор буурсан ба 163 нярай бүртгэгдсэн байна
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын байдлаар 158 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 97 тохиолдлоор буурсан ба 163 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 03 дугаар сарын байдлаар нийт 29073 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 5243, амбулаторийн үзлэг 21099, идэвхитэй хяналтын үзлэг 2731 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1448 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 26 буюу 1.8%, осол гэмтлийн дуудлага 24 буюу 1.6%-ийг эзэлж байна. 2017 өвчтөн 18098 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 9.0 байна.