Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга нар танилцлаа
2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга нар 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөө, бэлэн байдал, эрсдэлийг үнэлэх, харилцан мэдлэг, туршлага солилцох, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлох, өөрийн аймаг орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөөг боловсронгуй болгох талбарын сургалт амжилттай зохион байгуулагдаж 70 гаруй хүн оролцлоо.