“Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа.
2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ХАБЭА-н зөвлөл, ҮЭХорооноос хамтран Солонго цогцолборт “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан сургалтанд “Эндээ хөгжил ТББ”-аас мэргэжлийн багшаар 4 цагийн сургалтын хөтөлбөр, мөн ажлаас халшрах хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 цагийн сургалтыг н. Оюунэрдэнэ багш (Улаанбаатар их сургуулийн сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн багш, сэтгэлзүйн ухааны доктор)-аар заалгаж, сургалтанд нийт 150 гаруй эмч ажилчид хамрагдлаа. Сургалт заасан багш болон ажилчиддаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.