“Эрүүл мэндийн салбарын хөгжилд хамтдаа ая”-ны хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүллээ
“Эрүүл мэндийн салбарын хөгжилд хамтдаа ая”-ны хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлж тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Доржханд тэргүүтэй эм зүй, эмнэлзүй, сувилахуй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдал, эмнэлгийн техникийн болон мэдээлэл технологийн албаны дарга бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 05 дугаар сарын 20-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Мөн энэ үеэр цаашдын хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны талаар ярилцлаа.