Түрүү булчирхай мэс заслын аппаратаар хангагдав
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын байдлаар 278 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 136 тохиолдлоор буурсан ба 282 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 05 дугаар сарын байдлаар нийт 52205 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 10586, амбулаторийн үзлэг 36658, идэвхитэй хяналтын үзлэг 4961 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 2362 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 62 буюу 2.6%, осол гэмтлийн дуудлага 34 буюу 1.4%-ийг эзэлж байна. 3555 өвчтөн 30223 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 8,7 байна.
2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвараар нийт 3 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс биеийн байдал хүндэвтэр 2, хөнгөн 1 тохиолдол байна. Төв аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 4756 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн.
Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр төв аймгийн нэгдсэн эмнэлэг давсаг түрүү булчирхай мэс заслын аппаратаар хангагдаж Төв аймгийн эмнэлэгт урьд хийгдэх боломжгүй байсан 6 нэр төрлийн мэс заслын тусламж нэмэгдэж, иргэд үйлчлүүлэгч илүү ойроос тусламж авах боломж бүрдлээ.