УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлав
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 512 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 220 тохиолдлоор буурсан ба 520 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 09 дүгээр сарын байдлаар нийт 93391 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 18880, амбулаторийн үзлэг 65810, идэвхитэй хяналтын үзлэг 8701 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4594 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 186 буюу 4%, осол гэмтлийн дуудлага 67 буюу 1.4%-ийг эзэлж байна. Нийт 6045 өвчтөн 47896 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 7.9 байна.
2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвараар нийт 1 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүндэвтэр Төв аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 4880 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мэс заслын тасгийн хагалгааны хэсгийг C-RM аппарат, нүдний мэс заслын микроскоп, өвчтөний хяналтын монитор зэрэг 16 нэр төрлийн 261.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.