NewsНүүр хуудасанд

Нэгдсэн эмнэлэг ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэрээг байгууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх хамтын ажиллагааны гэрээг ““World Standart Consulting”   компанитай байгууллаа.
Төв аймгийн 2020 оны “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” урианы жил, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тус онд Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэгт чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд он гарснаас хойш зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 3 компанитай уулзалт зохион байгуулж, Дархан-уул аймгийн ЗДТГазар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг зэрэг байгууллагуудад туршлага судлан, ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргаж, ажлын хэсэг байгуулан ажилласан. Уг ажлын хүрээнд 2020 оны 03 сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд зөвлөх үйлчилгээний ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Цэдэнжав нар хамтран ажиллах гэрээг үзэглэн, стандарт нэвтрүүлэх ажил хэрэгжих боломж бүрдлээ.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ISО 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний компанитай хамтран 2020 оны 03 сарын 18-ны өдөр байгууллагын зөрүүгийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Тус шинжилгээг хийснээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж буй дүрэм, журам, өдөр тутмын болон үйл ажиллагааны тодорхой байдлыг үнэлж, цаашид залруулах шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан төлөвлөгөө болон сургалтын хуваарийг гарган, стандарт нэвтрүүлэх ажил хийгдэж эхлэх юм. Зөрүүгийн шинжилгээ хийхэд Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл, стандарт нэвтрүүлэх ажлын хэсгийн 7 гишүүд хамтран ярилцаж, шинжилгээг хийлгэлээ.