Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр яаралтай тусламжийн тэргэнцэр 30.9 сая, амьсгалын аппарат 379.7 сая, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 9.8 сая, видео ларингоскопийн иж бүрдэл 11.4 сая, сөрөг даралттай тусгаарлах зөөврийн тэргэнцэр 24.6 сая, цогцос хадгалах хөргөгч 28.1 сая нийт 500 орчим сая төгрөгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангагдлаа.