Uncategorized

2022 оны 04 дүгээр сарын байдлаар 203 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 128 тохиолдлоор буурсан ба 208 нярай бүртгэгдсэн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 203 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 128 тохиолдлоор буурсан ба 208 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 04 дүгээр сарын байдлаар нийт 40520 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 7847, амбулаторийн үзлэг 28959, идэвхитэй хяналтын үзлэг 3714 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1874 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 30 буюу 1.6%, осол гэмтлийн дуудлага 30 буюу 1.6%-ийг эзэлж байна. 2773 өвчтөн 24163 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 8,7 байна.