Uncategorized

Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашинтай болов

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын байдлаар 463 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 185 тохиолдлоор буурсан ба 471 нярай бүртгэгдсэн байна. Нэгдсэн эмнэлэг 08 дугаар сарын байдлаар нийт 79447 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 16178, амбулаторийн үзлэг 55875, идэвхитэй хяналтын үзлэг 7394 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 3906 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 149 буюу 3.8%, осол гэмтлийн дуудлага 58 буюу 1.5%-ийг эзэлж байна. Нийт 5490 өвчтөн 43368 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 7.9 байна.

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвараар нийт 2 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс биеийн байдал хүнд 1, хөнгөн 1 тохиолдол байна. Төв аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 4877 хүнийг эмчлэн эдгэрүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн түргэн тусламжийн туулах чадвар өндөртэй, эмнэлгийн иж бүрэн тоноглолтой, LAND GRUISER 78 маркийн автомашиныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хүлээлгэн өглөө. Тус  дуслын шахуурга, тарианы шахуурга, отсос, амин үзүүлэлт хянах өвчтөний хяналтын монитор, дефибрилятор, хүчилтөрөгчийн баллон 2ш, зөөврийн насилк, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг суурилуулсан бөгөөд хүнд өвчтөнийг зөөвөрлөх явцдаа эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *