Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 639 эх төрсөн
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 639 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 236 тохиолдлоор буурсан ба 647 нярай бүртгэгдсэн байна. hengclub.com Нэгдсэн эмнэлэг 11 дугаар сарын байдлаар нийт 122091 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 22966, амбулаторийн үзлэг 87287, идэвхитэй хяналтын үзлэг 11838 хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5653 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 252 буюу 4.4%, осол гэмтлийн дуудлага 80 буюу 1.4%-ийг эзэлж байна. Нийт 7487 өвчтөн 59325 ор хоног ашиглан хэвтүүлэн эмчлүүлсэн ба дундаж ор хоног 7.9 байна.