Бид өдрийн эмчилгээг бүх салбар чиглэлийн хүрээнд
Бид өдрийн эмчилгээг бүх салбар чиглэлийн хүрээнд үзүүлэн ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн хэвтэлтийг багасгах, орны хүлээгдлийг бууруулах улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 10 сараас эхлэн хавдрын өдрийн хими эмчилгээг ажиллуулж эхлээд байна. Энгэснээр Улаанбаатар хотруу явахгүйгээр орон нутагтаа хими эмчилгээг хийлгэх боломж бүрдлээ. Мөн та өдрийн эмчилгээнд хамрагдахын тулд амбулаторийн эмчид хандаж шийдвэрлэснээр энэхүү өдрийн эмчилгээнд хамрагдаж эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчилгээ хийлгэнгээ ажлаа хийх боломж бүрдэх юм.