Uncategorized

ХҮҮХДИЙН ТАСАГ

Монгол улсад хүн амын тал хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байсан үед, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалахад төр засгаас тодорхой арга хэмжээ авч байсны нэг нь хүүхдийн мэргэжлийн алба байгуулагдах шийдвэр гарсан түүхэн үйл явдал билээ. 1955 онд 8 ортой 15 ажилтантай, Хүүхдийн тасаг байгуулагдсанаар энэхүү албаны түүхэн замнал эхэлсэн юм. 1984 онд 5-р сарын 23 нд хүүхдийн тасаг 3 давхар шинэ байранд орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн 90 ортой 11 их эмч, 31 сувилагч, тусгай мэргэжилтэн, 26 туслах ажилчид бүгд 65 ажилтан ажиллаж байжээ,  2009 оноос өнөөдрийг хүртэл 25 ортой 3 их эмч, Ахлах сувилагч 1, Ээлжийн сувилагч 8, үйлчлэгч 4 нийт 16 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.