Uncategorized

МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Төв аймгийн төв нь 1931-1932 он хүртэл Улаанбаатар хотод төвлөрч байгаад Улсын бага хурлын 12-р тогтоолоор Богд уулын өвөр  Зуун модны салаанд нүүн суурьшжээ. Энэ үед аймгийн эмнэлэг хоёр гэртэй үйл ажиллагаа явуулж байгаад 1948 оноос 30 ортой болон өргөжиж дотор, мэс, төрөхийн үйлчилгээг төрөлжүүлж эхэлсэнээр Мэс заслын тасаг 2 ортой байгуулагдсан түүхтэй  Анхны мэс заслын эмчээр Д.Цэдэндаш ажиллаж байжээ. Өдгөө мэс заслын тасаг нь 27 ортой Аймгийн хэмжээнд мэс засал хөнгөвчлөх эмчилгээ, нүд, шүд, чих хамар хоолой, гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мэс заслын тасгийн зөвлөх эмч Монгол улсын хүний гавьят эмч Г.Түмэннаст, Мэс заслын эмч Н.Биханзрагчаа Д.Дарьсүрэн, Б.Тогтохбаяр, Хөнгөвчлөх эмчилгээний эмч Ц.Цэрэнпагма Менежер сувилагч В,Шинэгэрэл Хагалгааны сувилагч Л.Болдсүх Б. Эрдэнэтуяа, Д.Саранчимэг Сувилагч Л.Хишгээ, Н.Нарантуяа, Ц.Ариунбаяр, Үйлчлэгч Б.Батцэцэг, Б.Сайханцэцэг нар гар нийлэн үр бүтээлтэй ажиллаж байна.