ДОТРЫН ТАСАГ
1958 онд Улаанбаатар хотод Дотрын эмчийн мэргэжил олгох анхны курс зохион байгуулагдаж, Төв аймгаас их эмч Ц.Чойжинхорлоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажилласан тэр үеэс Төв аймагт дотрын мэргэшсэн алба байгуулагдсан түүхтэй. 1958 онд 25 ортой байгуулагдаж, Дотор , Мэдрэл, Халдвартын чиглэлээр иргэдэд үйлчилж эхэлсэн ба дээрхи тасгуудыг төрүүлэн гаргасан ууган тасгуудын нэг юм, 1972 онд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байрандаа нүүж орсноор Дотрын тасаг 40 ортой болон өргөжсөн. Стационарит Зөвлөх эмч, Тасгийн эрхлэгч, Дотрын их эмч 2, Ахлах сувилагч, Өдрийн болон ээлжийн сувилагч 7, Үйлчлэгч 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.