ХАЛДВАРТЫН ТАСАГ
Халдвартын тасаг нь анх 1958 онд 25 ортой Дотор, Мэдрэл, Халдвартын чиглэлээр нэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаад 1961 оны 06 сарын 15 наас 15 ортой 10 ажилтантай халдвартын тасаг болон байгуулагдсан түүхтэй. 2008 оны 06-р сарын 10 наас Халдварт, Сүрвеэ, ДОХ/БЗДХӨ 3 тасгийг нэгтгэж нийт 34 ажилчинтай, 20 ортойгоор 27 сумын иргэдэд нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.