Uncategorized

ЯТ/ТТ ТАСАГ

Төв аймгийн түргэн тусламж нь эмнэлэг анх байгуулагдсан цагаас эхэлсэн бөгөөд аймгийн төвд анх “Түргэн тусламжийн станц ” нэртэйгээр 1959 онд байгуулагдсан түүхтэй. “Түргэн тусламжийн станц” нь 3 ээлжээр, 3 бага эмч, 3 ээлжийн жолоочийн бүрэлдэхүүнтэй  ажиллаж  аймгийн төвд явганаар, 15 км дотор мориор явж алсьн дуудлаганд машинтай явдаг зохион байгуулалтай байв.  Түргэн тусламжийн тасаг нь анх 1986 онд хүлээн авах тасагтай нэгдсэн байна. Одоо ЯТ/ТТ ТАСАГ нь Хүлээн авах онош тодруулах их эмч 1 түргэн тусламжийн их эмч 4, хүлээн авах яаралтай тусламжийн сувилагч 4, 5 үйлчлэгчтэйгээр ажиллаж байна. Түргэн тусламжийн 9 машин 9 жолоочтой бөгөөд аймгийн төвд дуудлагаар үйлчлэх иж бүрэн тоноглосон зориулалтын  3 машин алсын дуудлаганд явах 6 машинтай. Яаралтай тусламжийн тасаг нь дуудлага хүлээн авах  өрөө, эрэмбэлэн ангилал хийх өрөө, 2 ортой онош тодруулах ангилах өрөө ар гэрийхэн хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөтөйгөөр зохион байгуулагдсан.  103 түргэн тусламжийн хэсэг жилд төвийн болон алсын 7300 орчим  дуудлаганд хүрч үйлчилдэг ба хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр жилд дунджаар 3100 хүнд эмнэлгийн тусламж үзүүлдэг.

ЗОРИГТӨГӨЛДӨРИЙН ТҮВШИНСАЙХАН. Түргэн тусламжийн эмч

-2019 онд Улаанбаатар хотод Ач АУИС-ийг Их эмч мэргэжлээр төгссөн.

-2019 оны 10-р сараас АНЭ-т Түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байна.

 

НАЦАГДОРЖИЙН ШИШИНХУАР. Түргэн тусламжийн эмч

-2018 онд Улаанбаатар хотод Этүгэн АУИС-ийг Их эмч мэргэжлээр төгссөн.

-2018 оны 11-р сараас 2019 оны 8-р сар хүртэл Төв аймгийн Онгой байдлын газарт Эмч-Сэтгэлзүйчээр,

-2019 оны 10-р сараас АНЭ-т Түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байна.

 

ТӨМӨРТОГООГИЙН БЯМБАСҮРЭН. Түргэн тусламжийн эмч

-2019 онд Улаанбаатар хотод АШУҮИС-ийг Их эмч мэргэжлээр төгссөн.

-2019 оны 7-р сараас 2019 оны 10-р сар хүртэл Нийслэлийн түргэн тусламжийн төвд,

-2019 оны 10-р сараас АНЭ-т Түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байна.

 

АРИУНБОЛДЫН МӨНХЖАРГАЛ. Түргэн тусламжийн эмч

-2019 онд Улаанбаатар хотод АШУҮИС-ийг Их эмч мэргэжлээр төгссөн.

-2019 оны 10-р сараас АНЭ-т Түргэн тусламжийн их эмчээр ажиллаж байна.

 

                                   ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ-ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСАГ