Дэмжих үйлчилгээний алба
Төв аймагт Эрүүл мэндийн байгууллага анх үүсч хөгжсөн тэртээ 1925 оноос эхлэн албан ёсны орон тоогүй ч үйл ажиллагаа явуулж эхэлснээр хөгжлийн явцад өсөн дэвжиж, өөрчлөлтөнд орж явсаар 2002 онд П.Н.Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлгийн туршлагаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Нэгдсэн эмнэлгийн даргын А/187 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний албыг байгуулж анхны даргаар инженер Ю.Оюунчимэг томилогдон ажиллаж , үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 2014 онд захиргаа аж ахуй тасаг нэртэйгээр 65 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 2019 оноос Дэмжих үйлчилгээний алба нэртэйгээр Албаны дарга дулааны инженер Д.Мөнх-Эрдэнэ ажиллаж байна. Одоо дэмжих үйлчилгээний алба нь МУЖААН ЦАХИЛГААНЧИН, ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛНЫ ХЭСЭГ, УГААЛГА, ХОГ ХАЯГДАЛ, ИНЖЕНЕР СЛЕСАРИУД Авто граж гэсэн 5 хэсэгтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах нарийн мэргэжлийн үйл ажилгааны нарийн албыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.