Эрүүл мэнд

Гэмтлийн эмнэлэгт өвдөгний үе суулгах мэс заслын эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компанийн navigation системийг ашиглан энэ сарын 13-нд ГССҮТ-ийн Яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүлжээ.

Энэ эмчилгээний давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадгаараа давуу талтай юм байна.