Uncategorized

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 27 сум, 97 багийн суурин 90.0 мянга, явуулын 20.0 мянга орчим хүн амд 20 орчим төрлийн үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус байгууллага нь 13 тасаг, 5 албатай, 324 эмч, эмнэлгийн ажилтантайгаар үйл ажиллагаа үзүүлдэг. Сүүлийн 5 жилийн дунджаар жилд амбулаториор 114530 хүнийг үзэж, эмнэл зүйн лабораторийн шинжилгээг 137706 хүнд хийж, 7000 хүнийг хэвтүүлэн эмчилсэн. Түргэн тусламжийн төвийн дуудлагаар 6995 хүнд, алсын дуудлагаар 312 удаа сумдад үйлчилж байна. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь 5 алба, 13 тасаг нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай. Үүнээс их эмч 77, сувилагч, тусгай мэргэжилтэн 141, асрагч, үйлчлэгч болон бусад ажилчин 106 ажиллаж байна. Хүний нөөцийн хангалт Нэгдсэн эмнэлгийн MNS:5095 2013 стандартаар их эмч 84%, сувилагч 50%, тусгай мэргэжилтэн 100%, бусад ажилтан 100%-тай байна. 2017-2018 онд 16 их эмч нарийн мэргэжил болон олгох сургалтанд үргэлжлүүлэн суралцаж байгаагаас 13 эмч, 10 сувилагч төрийн сангийн зардлаар, 2 их эмч хувийн зардлаар суралцаж байна. Үүнээс их эмч: Зүрх судасны эмч-1, Шээс ялгаруулах замын өвчин судлалаар эмч-1, Эмэгтэйчүүдийн дурангийн сургалтанд эмч-1, Арьс харшлын эмч-1, Эндокринологийн эмч-1, Мэдээгүйжүүлгийн эмч-1, Сэтгэцийн эмч -1 Үүнээс сувилагч: Хагалгааны сувилагч-1, Физик эмчилгээний сувилагч-1, Яаралтай тусламжийн сувилагч-1, Нүдний сувилагч-1, Трасфизиологич сувилагч-1, Нярайн сувилагч-1, Бариа заслын сувилагч-1, Биохимийн лаборант-1 тус тус суралцаж төгсөн ирээд ажиллаж байна.